Маргааш болох “Дээлтэй монгол” наадмыг Японы хаан, хатан үзнэ
Чихэнд чимэгтэй
2025-07-07
Үндэсний их баяр наадмыг угтан жил бүрийн долоодугаар сарын 9 буюу Үндэсний хувцасны өдөр зохион байгуулдаг “Дээлтэй монгол” наадмыг энэ жил Японы цог жавхлант хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар үзэх тул нэг өдрийн өмнө буюу маргааш зохион байгуулах гэж байна. Д.Сүхбаатарын талбайд болох 19 дэх удаагийн үндэсний хувцастай жагсаалд оролцогчид энэ удаа шүхэр, цүнх, агаарын бөмбөлөг, гар утас зэргийг барихгүй алхана. Өндөр дээд түвшний айлчлалын аюулгүй байдлыг хангахын тул урьдын адил морь, авто тээврийн хэрэгслийг төв талбай руу оруулахгүй. Наадам 11-17 цагийн хооронд болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.